Дөрвөн хэсэгт нэмэлт санал хураалт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-06-26 11:21:49
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн дөрвөн сумын таван хэсэгт ИТХ-ын дахин, нөхөн сонгууль энэ сарын 24-ний өдөр боллоо. Сонгуулийн дөрвөн хэсгийн ирц 50 хувиас доош байгаа тул Сайнцагаан, Сайхан-Овоо, Өлзийт, Баянжаргалан сумдад энэ сарын 30-нд нэмэлт санал хураалтыг явуулах аж.

Дахин сонгуульд Баянжаргалан сумын 671-р хэсгийн сонгогчдын 52,3 хувь санал өгсөн бол 670-р хэсэгт сонгуулийн ирц 25,7 хувь, Сайнцагаан сумын 663-р хэсгийн сонгогчдын 23,47 хувь нь санал өгчээ.

Өлзийт сумын Буянт багийн нөхөн сонгуулийн ирц 15,08 хувь, Сайхан-Овоо сумын сонгогчдын 21,8 хувь нь нөхөн сонгуульд санал өгсөн байна.

Сонгуульд 18-25 насны сонгогчдын идэвх сул байгаа бөгөөд нийт санал өгсөн иргэдийн 10,3 хувийг 18-25 насны сонгогчид эзэлж байна.
Б.Ундармаа
Холбоотой мэдээ