Ухаалаг худаг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-06-28 18:20:01
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь-Ус ОНӨҮГ-аас өнөөдөр 24 цагийн ажиллагаатай “Ухаалаг худаг”-уудыг шинээр ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ.

Сайнцагаан сумын төвийн 6, 8, 9 дүгээр багийн гурван ус түгээх байранд дэвшилтэт технологи нэвтрүүлэн, иргэд хүссэн үедээ ус авах боломжтой “Ухаалаг худаг”-ийг Дундговь-Ус ОНӨҮГ өөрийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулжээ. Тус худгийн тоног төхөөрөмжийг “Тэлмэн нетворк” ХХК хийж гүйцэтгэсэн байна.



Ухаалаг худгаар үйлчлүүлэх смарт картыг Дундговь-Ус ОНӨҮГ-ын төв байр болон бүх усан сангуудаар 3000 төгрөгийн үнэтэй худалдаалж буй бөгөөд 500л ус авах эрх дагалдах аж.
Б.Ундармаа
Холбоотой мэдээ