Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Чийрэгжүүлэлт амралтын төв”-тэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-05 19:59:23

Дархан-Уул аймгийн хэмжээнд өрнөсөн “Нийгмийн үйлчилгээг-Танд” аяны хүрээнд аймгийн “Зорилтот бүлэг”-ийн хүүхдүүдийн ээжүүдэд дулаан хувцас бэлэглэсэн нь олон хүний талархлыг хүлээсэн юм.

Харин энэ удаа жил бүрийн 12 дугаар сарын гурванд тохиодог “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулж тэдэнд зориулж байгуулсан “Чийрэгжүүлэлт амралтын төв”-ийн нээлт болов. Энэхүү төв нээгдсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн хэмээн тус  аймгийн ХБИ-ийн Чөлөөт Үйлдвэрчний эвлэлийн хорооноос аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатыг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй иргэн”-ээр тодруулж өргөмжлөл дурсгалын зүйл гардуулав. Энэ өдрийг угтаж аймгийн ИТХ-аас “Сэтгэлийн дэм”, ”Дулаан хувцас” зэрэг хэд хэдэн ажлыг санаачлан зохион байгуулж аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатын санаачилга, ИТХ-ын Төлөөлөгчдийн дэмжлэгээр уг “ХБИ-дийн Чийрэгжүүлэх, амралт чөлөөт цагийн төв”-ийг “Шинэ хороолол”-ын 23 дугаар байрны зоорийн давхарт байгуулж тохижуулсан нь энэ юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Чийрэгжүүлэлт амралтын төв”-ийг тохижуулах ажил нь бүрэн гүйцэд бэлэн болоогүй байгаа гэдгийг тус төвийн тэргүүн хэлээд хүйтний улиралд гадна талыг нь будаж тохижилтын ажил болон тэргэнцэртэй иргэд орж гарах зориулалтын шат хийхэд хүндрэлтэй байгаа учраас эдгээр ажлуудыг ирэх хавраас дуусгахаар төвөлөснөө ярьсан юм.

                     Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дулаан хувцас бэлэглэв

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд Дархан сумын Зургадугаар багийн захиргаа аймгийн Улаан Загалмайн хороотой хамтарч багийнхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж өдөрлөг зохион байгуулав. Тус баг нь нийт таван мянга гаруй хүн амтайгаас 160 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг байна. Тэдний 120 гаруй нь уг өдөрлөгт оролцлоо. Энэ үеэр тэдний дунд дуу, шүлгийн тэмцээн зохион байгуулсаны зэрэгцээ аймгийн Улаан Загалмайн хорооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дулаан хувцас бэлэглэв. Өмнөө тулгамдсан олон асуудал байлаа ч  өвчин зовлонгоо мартаж нэг өдрийг ч гэсэн хамтдаа хөгжилдөж өнгөрүүлсэндээ сэтгэл өег байгааг тухайгаа тус багийн иргэн Д.Оюунчимэг, н.Ганзориг нар ярьж байлаа. Өдөрлөгийнт үеэр “Залуучууд” театрын уран бүтээлчид ая дуугаараа сэтгэлийнбэлэг барилаа

.

                                          “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр”-ийг тэмдэглэв

Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хорооноос эрхлэн халамжлагч иргэддээ түлээ нүүрс ,хүнсний бүтээгдэхүүн өглөө. Тус Улаан Загалмайн хороо үндсэн дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлдэг. “Тэдгээр хөтөлбөрийн хүрээнд ХБИ-дэд туслах, сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилласаар ирсэн” гэж аймгийн УЗХ-ны наргийн бичгийн дарга Б.Отгонбаяр ярилаа. Аймгийн Засаг даргын санаачлагаар “Нийгмийн үйлчилгээг-Танд” аяныг өрнүүлсэн. Аяны хүрээнд уг ажлыг зохион байгуулж зорилтот бүлгийн иргэдийг дэмжин ажиллаж байна. ХБИ-дийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд 25 өрхөд дээрх сэтгэлийн дэм өгчээ. Нэг өрхөд гурван шуудай нүүрс, хоёр шуудай мод, гурил, будаа, хувцас зэргийг гардуулж өгөв. Аймгийн Улаан загалмайн хорооноос Дархан сумын 18 багийн иргэдийн дунд хэрэгцээний судалгаа явуулжээ. Судалгаанд 300 гаруй иргэд хамрагдаж 170 иргэнд дэмжлэг үзүүлэхээр сонгож эхний ээлжийн 25 иргэнд дэмжлэг үзүүлсэн нь энэ юм. Энэ үеэр тус Улаан Загалмай хорооны сайн дурын ажилтнууд орон нутгийн удирдлагуудад хамгийн их тулгамдсан асуудал нь газрын асуудал байгааг танилцуулж аймгийн Засаг дарга газрыг нь шийдвэрлэж өгнө гэсэн хариултыг өглөө.

                               Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ