Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааны асуудлыг хэлэлцжээ

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2018-07-03 15:28:49
ОТТАВА. /ТАСС/. “Канадын Жастин Трюдо Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадортой утсаар ярьж, төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж, хоёр улсын харилцааны асуудал болон Умард Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэтийн төлвийн талаар хэлэлцэв” гэж Канадын засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
 
“Канад-Мексик нь нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан бат бэх найрсаг харилцаа, эрчимтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа билээ” гэж Канадын засгийн газрын тэргүүн тэмдэглэжээ.
 
Хоёр улсын удирдагчид мөн хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааны асуудлыг онцлон хэлэлцээд, хоёр улсын ард түмний аж амьдралыг сайжруулах үүднээс Умард Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.
 
Лопес Обрадор нь өнгөрсөн ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд зүүний хүчний “Түүхийг хамтдаа бүтээцгээе” эвслээс нэр дэвшин олонхийн санал авч ялалт байгуулсан юм.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ