“Анхаарал-хариуцлага-эрсдэлгүй орчин” 2 сарын аян өрнүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2018-07-05 14:42:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр НЗДТГ-ын Мэдээллийн төвд “Анхаарал-хариуцлага-эрсдэлгүй орчин” 2 сарын хугацаатай аян зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал боллоо.

Энэхүү аяныг хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас НЗДТГ, ЦЕГ, Замын цагдаагийн газартай хамтран зохион байгуулах юм.

Аяны хүрээнд орчны аюулгүй байдлын уриалга өрнүүлэх, мэдээллүүдийг хүлээн авах, үүнтэй холбогдолтой ажлуудыг зохион байгуулна. Мөн цахим орчны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, ахуйн осол гэмтэл, үер ус, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлнэ. Хүүхдийг хаях, төөрүүлэхээс сэргийлэх ажлыг ч зохион байгуулах юм.

ЦЕГ, ЗЦГ-аас нийслэлээс хөдөө орон нутаг руу гарч байгаа болон хөдөө орон нутгаас нийслэл рүү орж байгаа 6 чиглэлийн зам дээр хүүхдийг осол аюулгүй тээвэрлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар хууль, журмыг сурталчилан мэдээлэл сурталчилгаа хийж, хяналт тавьж ажиллана.

Нийслэлийн 152 хороон дээр хүүхдийг осол гэмтлээс урьчилан сэргийлэх эрсдэлгүй орчин бий болгох ажлыг хэрэгжүүлж байгаа. Мөн энэ хүрээнд хүүхдүүдээ сонсох өдрийг амжилттай явуулж, чуулган зохион байгуулсан юм байна.

Д.Өлзий  
Холбоотой мэдээ