Японы эзэн хаан үүрэгт ажилдаа эргэн оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Киодо/. Японы эзэн хаан Акихито энэ долоо хоногийн эхээр бие нь чилээрхсэний улмаас ордондоо хэвтрийн дэглэм сахих шаардлагатай болсон ба өнөөдөр буюу пүрэв гарагт бие нь сайжирч үүрэгт ажилдаа эргэн орсон тухай “Киодо” агентлаг мэдээлэв.
84 настай эзэн хаан пүрэв гарагт эзэн хааны ордонд болсон шинээр томилогдсон элчин сайдуудын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах арга хэмжээнд оролцсон байна. “Эзэн хааны бие бүрмөсөн эдгэрч, үүрэгт ажилдаа эргэн орлоо” гэж эзэн хааны ордны хэвлэлийн албаны төлөөлөгч мэдэгджээ.

Э.Хулан