Асад “Лалын улс”-тай өргөн хүрээнд хамтардаг гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-07 13:01:35

АНКАРА. /Anadolu/. Сирийн Башар Асадын дэглэм болон “Лалын улс”-ын харилцаа нефтиэр зогсохгүй гэж Туркийн аюулгүйн албаны эх сурвалж мэдээллээ.

Сирийн нефть, байгалийн хийн талбайн дийлэнхийг эзэлсэн “Лалын улс” болон Сирийн Засгийн газрын хамтын ажиллагаанд эрчим хүчний хангамж, нефтийн худалдаа багтдаг гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээлэв.

Өнгөрсөн сард агаарын цохилтын улмаас “Лалын улс”-ын нефтийн хоолой, эрчим хүчний станц, дамжуулах системд гэмтэл гарахад Асадын мэдлийн газар нутагт эрчим хүчний хомсдолд орсон байна.

“Лалын улс”-ын мэдлийн Дейр аль-Зор болон Марие бүс нутагт Асадын дэглэм засвар хийх инженерийн багийг илгээсэн гэж эх сурвалж хэлэв. Сирийн цэргийн холбоо харилцааг Туркийн тагнуулчид уг зохион байгуулалтыг илрүүлсэн байна.   

Асад болон “Лалын улс”-ын хооронд нефтийн худалдаа хийхэд тусласан гэж сэжиглэгдсэн хувь хүн, компаниудад АНУ болон Европын Холбоо хориг арга хэмжээ авсан юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ