Томоохон хотуудад гурван улсын аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулахыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Энэ сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын III хуралдаанаар томоохон хотуудад гурван улсын аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулахыг дэмжин, “Цайны зам” хамтарсан олон улсын аялал жуулчлал брэнд бий болгох ажлыг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр боллоо.
Хуралдааныг Монголын талаас БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Оросын талаас ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Н.В.Королёв, Хятадын талаас БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ду Жианг нар тэргүүлэн оролцож хурлын протоколд гарын үсэг зурсан юм.
Талууд орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, бүсчилсэн аялал жуулчлалыг хөгжүүлснээр ажлын байр нэмэгдэн тухайн бүс нутагт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтойг онцлов. Түүнчлэн аялал жуулчлалын салбарын зах зээл, нөөц бололцоо, боломжийн талаарх холбогдох статистик мэдээлэл, тоо баримтыг харилцан солилцохоор тохиролцлоо.
Томоохон хотуудад гурван улсын аялал жуулчлалын мэдээллийн төвийг туршилтаар байгуулах, орон нутгийн аялал жуулчлалын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын брэнд бий болгох ажлыг эрчимжүүлэх зэрэг нь гурван улсын аялал жуулчлалын салбарын ойрын жилүүдийн хамтын ажиллагааны үндсэн чиглэл болохыг хурлын протоколд тусгажээ.
Дараагийн буюу Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын IV хуралдааныг 2019 онд БНХАУ-д зохион байгуулахаар болж, хуралдааны товыг дипломат шугамаар тохиролцоно гэлээ.

Л.Нандиа