Холбооны шугамыг сэргээх тоног төхөөрөмж нийлүүлэхийг зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. ООН, 14 июля. /Корр. ТАСС Мария Хренова/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудал эрхэлсэн хороо Умард Солонгос болон Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний хоорондын холбооны шугамын ажиллагааг сэргээхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг БНАСАУ-д нийлүүлэхийг хориглосон цэргийн зориулалттай бараануудын жагсаалтаас хасах тухай Бүгд Найрамдах Солонгос Улсын хүсэлтийг баасан гарагт дэмжсэн тухай дипломат эх сурвалж ТАСС агентлагийн сурвалжлагчид мэдээлсэн байна.
НҮБ-д суугаа БНСУ-ын байнгын төлөөлөгчийн танилцуулсан дээрх хүсэлтэд шилэн кабель утас, бусад тоног төхөөрөмж, хоёр экскаватор, ачааны хоёр тэрэг, нэг жийп, шатах тослох материал багтаж байгаа аж.
Зургадугаар сарын 14-нд хоёр Солонгосын цэргийнхний хооронд болсон яриа хэлэлцээний үеэр талууд цэргийн холбооны шугамыг бүрэн сэргээхээр тохиролцсон юм.

Лу.Батбаяр