Ил захидал нийтэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-07-15 14:56:05
ХЕЛЬСИНКИ. /ТАСС/. Финландын “Helsingin Sanomat” гэдэг  хамгийн том сонины сэтгүүлчид долдугаар сарын 16-нд Хельсинкид уулзахаар болсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарт хандан ням гарагийн дугаартаа ил захидал нийтэлжээ.
 
“Дэлхийд түгшүүртэй байдал даамжирсан үед их гүрнүүдийн удирдагчид Хельсинкид ирж уулзаад, найрсаг байдлаар салж одох явдал өмнө нь цөөнгүй тохиолдож байсан билээ. Орост ч, Америкт ч сүүлийн үед нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж байгаагийн улмаас энэ удаагийн уулзалтын үр дүнг урьдчилан таамаглах нь туйлын хүндхэн даалгавар болоод байгаа юм. Гэхдээ л хоёр улсын удирдагчид европчуудыг оролцуулалгүйгээр Европын асуудлуудыг шийдвэрлэхгүй хэмээн найдаж байна” гэж Финландын сэтгүүлчид фин, англи, орос хэлээр нийтэлсэн ил захидалдаа тэмдэглэсэн байна.
 
“АНУ болон ОХУ-ын харилцаа байнга тасалдах нь хэнд ч ашиггүй байдаг. Иймд хүндрэл, бэрхшээл их байгаа хэдий ч Хельсинкид хийх дээд хэмжээний уулзалт нь чухал үйл явдал байх болно” гэж уг ил захидалд онцолжээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ