Тохижилт үйлчилгээний ажилчдад өргөө цагаан гэр олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Алтан-Овооны их тахилгад оролцох зочид төлөөлөгчдийг хүлээж авах зориулалтаар аймгийн ЗДТГ-аас тус бүр нь 2,5 сая төгрөгийн өртөг бүхий таван ханатай иж бүрэн 100 ширхэг гэрийг захиалгаар хийлгүүлж байгаа ажээ. Эдгээр гэрийн дээж болох таван гэрийг “Сүхбаатар тохижилт үйлчилгээ” ОНӨҮГ-ын таван ажилтанд олгохоор шийдвэрлэж, батламжийг нь гардуулан өглөө.
Амьдралын түвшин доогуур, өрх толгойлсон эмэгтэй зэрэг нийтийн талбайн хоёр цэвэрлэгч, хог зөөврийн хоёр жолооч, нэг ачигч гээд таван ажилтныг сонгосон байна. Батламжийг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар гардуулан өгөн өргөө цагаан гэртээ элэг бүтэн, аз жаргалтай амьдрахыг ерөөлөө.
Тус газар 10 дахь жилдээ ажиллаж байгаа нийтийн талбайн цэвэрлэгч Б.Сумъяа ганц бие бөгөөд айлын хашаанд амбаар түрээслэж амьдардаг аж. “Би арваад жил ажиллахдаа нэг ч удаа шантарч байгаагүй. Бидний ажил хүнд ч хотоо цэвэр цэмцгэр болгодог өөрсдийнхөө ажлаар бид бахархдаг. Иргэд ч бидний ажлыг их ойлгож, дэмждэг болсон. Ажлыг маань үнэлж, өөрийн гэсэн өргөа цагаан гэртэй болгож байгаад үнэхээр их талархаж байна. Цаашид ажлаа илүү сайн хийгээд, сайхан амьдарна аа.” гэж тэрээр хэллээ.

Гэр авсан ажилчдаас хамгийн ахмад нь Б.Сумъяа бөгөөд бусад нь харьцангуй шинэ, залуу ажилчид гэнэ. Бүгд л айлыг гэр түрээслэж, эсвэл хадмындаа, хамаатныдаа амьдарч байжээ.
Т.Одончимэг