Д.Өнөрцэцэг: Ургамал хамгаалах химийн бодис нь улсын хатуу хяналтан дор ашиглагддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2018-07-18 12:40:53
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Өнөрцэцэгтэй Ургамал хамгаалах химийн бодисыг импортлох, хадгалах, худалдаалах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын оруулж ирж байгаа бүтээгдэхүүнд тавих хяналтын талаар ярилцлаа. 
 
-Дархан-Уул аймаг газар тариалангийн гол бүс нутгийн нэг учир энэ жилийн хаврын тариалалтаар ургамал хамгааллын бодисийг хэр их хэмжээгээр оруулж ирсэн бэ? 
 
-Дархан-Уул аймгийн Гүний Гаалийн хяналтын талбайгаар 2015-2017 онд нийт 4622.9 тонн ургамал хамгаалах бодис импортлогдсон байна. Энэ нь сүүлийн жилүүдэд ургамал хамгаалах химийн бодис импортлох нь ихэсч байна гэсэн үг. Монгол улсад 2000 оноос хойш ХАА-д хэрэглэж болох ургамал хамгаалах химийн бодисын жагсаалтыг ХХААЯ, ЭМЯам, БОНХЯамны гурван сайдын хамтарсан тушаалаар баталж гаргадаг. Ургамал хамгаалах химийн бодисыг импортлох, хадгалах, худалдаалах үйл ажиллагааг тусгай зөшөөрөлтэй эрхэлдэг.
 
-Сүүлийн үед ургамалд сөрөг нөлөөтэй хортон шавьж усгадаг шавьжийн эсрэг хорыг газар тариалан эрхлэгчид их хэмжээгээр хэрэглэдэг болсон. Тэдгээрийг импортлоход ямар хяналт тавьдаг вэ?
 
-Ургамал хамгааллын Пестицид гэдэг нь ерөнхий нэр бөгөөд зориулалтаар нь инсектицид-хортон шавьжийн эсрэг фунгицид-өвчиний эсрэг, гербицид-хог ургамлын эсрэг гэх мэт ямар зориулалтаар ашиглаж байгаагаас хамаарч нэрлэдэг. Манай оронд дээрх гурван зориулалтаар хэрэглэхээс гадна өсөлт дэмжих, болцыг түргэсгэх, ургацыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг. Жишээлбэл: Хөнөөл учруулж байгаа зүйл нь өвчин бол өвчний эсрэг, хортон бол шавьжийн эсрэг гэх мэт хэрэглэдэг бөгөөд тухайн химийн бодисыг хэрэглэх хугацаа, тун хэмжээ, хэрэглэх аргыг зөвлөмжийн дагуу хэрэглэх нь зүйтэй. Монгол улсын хилээр нэвтэрч байгаа ургамал хамгаалах химийн бодис, бордоо нь хүн, мал амьтан, хүрээлэн буй орчинд хүчтэй нөлөө үзүүлдэг учраас эдгээр бодисыг ашиглах, хадгалах явцад анхаарал, болгоомжтой байх ёстой. Ургамал хамгаалах химийн бодис, бордоог технологийн дагуу зөв хэрэглэх, шаардлагатай тохиолдолд энэ чиглэлээр мэргэшсэн лицензтэй байгууллагаар хийлгүүлэх, ургамал хамгаалах химийн бодис, бордоог зориулалтын агуулахад, тохиромжтой нөхцөлд хадгалах, эрсдэл үүссэн тохиолдолд авах арга хэмжээг төлөвлөсөн байх хэрэгтэй.
 
-Манай газар тариалан эрхлэгчид эдгээр ургамал хамгааллын бодисыг яг тун хэмжээгээр нь хэрэглэж чадаж байгаа бол уу? Эдгээрт хаанаас хэн хяналт тавьдаг бол? 
 
-Ургамал ургалтын үед ургамал хамгаалах химийн бодис, бордоог буруу хэрэглэх, шаардлага хангаагүй агуулахад хадгалсанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, хүний биед бага хэмжээний тунгийн үйлчилгээнд урт хугацаагаар өртөхөд хорт хавдар, харшил, мэдрэлийн эс гэмтэх, дархлаа буурах, үр хөврөлд нөлөөлөх зэрэг эрүүл мэндэд хортой ба тарималд химийн бодис үлдэх эрсдэлтэй. Иймд ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ маш сайн угааж хэрэглэх, гарал үүсэл тодорхой, шинжилгээ баталгаажилттай бүтээгдэхүүнийг худалдаа үйлчилгээний зөвшөөрөл бүхий газраас худалдан авч хэрэглэх нь таны гэр бүл, үр хүүхдийнхээ эрүүл мэндэд оруулах том хөрөнгө оруулалт гэдгийг анхаарах шаардлагатай байна. 
 
-Ялангуяа өрхийн тариалан эрхлэгчид жилд хоёроос доошгүй ургамал хамгааллын хор цацах ёстой гэж ярьдаг. Хэдийгээр ургамал хамгааллын шавь устгадаг гэж байгаа ч хор цацаж байгаа хүн өөрийгөө яаж хамгаалах вэ? 
 
-Ургамал хамгаалах химийн бодистой харьцаж ажиллах үед нэг бүрийн хамгаалах хувцсыг заавал өмсөнө. Үүнд: Комбинзон, юмуу өмд цамц, Эдгээр нь пестицид нэвтрэхгүй материалаар хийгдсэн байвал зохино. Бээлий шингэн нэвтрэхгүй материалаар хийгдсэн байна. Хөвөн даавуун, арьсан бээлийг хэзээ ч хэрэглэж болохгүй. Резинэн юм уу хуванцар эдээр хийсэн малгай өмсөх шаардлагатай. Гутал. бариу түрийтэй, резинэн, цэвэрлэхэд хялбар эдээр хийгдсэн гутал өмсөх нь зохимжтой. Мөн хошуувч, нүдний шил, химийн бодистой ажиллах үед юм идэж уух, тамхи татахыг хориглох бөгөөд энэ тухай анхааруулсан сэрэмжлүүлэх тэмдгийг зохих газруудад байрлуулах ёстой. Ер нь ургамал хамгаалах химийн бодис нь улсын хатуу хяналтын дор ашиглагддаг. 
 
-Энэ жилийн хаврын тариалалтын үеэр танай гаалийн хяналтын талбайгаар хэдий хэмжээний ургамал хамгааллын бодис орж ирж хяналтад хамрагдсан бэ? 
 
-2018 оны эхний хагас жилийн байдлаар Дархан-Уул аймгийн Гүний Гаалийн хяналтаар: 
нэг иргэн, 26 аж ахуйн нэгжийн 10 нэр төрлийн нийт 100582.7 т ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, 1470 тээврийн хэрэгсэлд  221 удаагийн хяналт хийж 123 ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ баталгаажуулж, 101 импортын гэрчилгээ, 177 мэдэгдэл олгон гүний хяналтаас чөлөөлж, бичиг баримтын бүрдлийг 100 хувь хангуулж ажиллаа. 26 аж ахуйн нэгжийн 10 нэр төрлийн нийт 100582.7 т 
 
-Танай гааль чинь экспортын болон импортын хяналтыг хэрхэн яаж хийж байна вэ? 
 
-Экспортын хяналтаар: Гүний хяналтаар нийт таван төрлийн 6275 тн ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн  экспортлогдсоноос 49.4 хувь нь рапс,  38.2 хувь нь хивэг, 2.9 хувь нь хуш модны самрын идээ, 7.4 хувь нь нэг удаагийн савхны бэлдэц, 2.1 хувийг маалингийн үр тус тус эзэлж байна. Рапсын үрийг Монгол улсаас БНХАУ-д экспортлох үеийн ургамал хорио цээрийн шаардлагын тухай протокол, Монгол Улсаас БНХАУ-д хивэг нийлүүлэх санамж бичгийн хэрэгжил тус тус 100 хувийн хэрэгжилттэй байна. Импортын хяналтын хувьд нийт 19 ААНБ 1 иргэний импортолсон зургаан нэр төрлийн 94308 т ургамлын гаралтай бүтээгдэхүүн импортлогдсоноос 5594.3т үрийн улаанбуудай,  93415.8т хүнсний улаан буудай, 25т төмс, 417.4т төл сонгино,  638.9т хивэг, 696.9т тэжээлийн будаанд тус тус 177 удаа хяналт хийж ажилласан байна. 2018 оны эхний хагас жилд нийт ачаа эргэлтийн 93,3 хувийг импорт, 3,7 хувийг экспорт эзэлж байна. Мөн Монгол улсын Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор батлагдсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-ын дагуу ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-156 дугаар тушаалаар үрийн улаабуудай, хүнсний улаанбуудай импортлох зөвшөөрөл олгогдсоны дагуу Дархан-Уул аймгийн гүний хяналтын талбайгаар эхний хагас жилд ОХУ-аас импортолсон 10 ААНБ-ын 90000т хүнсний улаанбуудай, 5594.3 т үрийн улаанбуудайнд 158 удаагийн хяналтаар 1305 тээврийн хэрэгсэлд ургамлын хорио цээрийн хяналт хийж, шинжилгээнд хамруулан, сорилтын дүнг үндэслэн 83 импортын гэрчилгээ олгож, аюулгүйн шаардлага хангасан тул мэргэжлийн хяналтаас чөлөөлж ажиллаа. 
                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ