Үерийн дараах хөрсний бохирдлоос сэрэмжлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-18 15:53:09
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үүссэн үерийн эрсдэлтэй холбогдуулан аймгийн ЭМГ-аас дараах зөвлөмжийг иргэддээ хүргэж байна. 
Тухайлбал үерийн аюулд өртсөн бол бохирлогдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногийг халдваргүйтгэж, бохир хог хаягдалд халдваргүйтгэл хийсний дараа төвлөрсөн хог хаягдлын цэгт зайлуулах. Мөн  ундны усыг заавал буцалгаж хэрэглэх, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг ариутгаж халдваргүйтгэх, гараа тогтмол савандаж угаах, үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй устгахыг зөвлөлөө.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ