Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч хоёр хүүхэд энджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-19 16:45:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Төв аймгийн Баян сумын нутаг Мааньт чиглэлийн замд өнөө өглөө 08.00 цагийн үед ноцтой осол гарчээ. "Тоёота Приус" маркийн автомашин  хурд хэтрүүлж бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоны улмаас осолдож, хоёр хүүгийн амь эрсэджээ.
Үлдсэн хоёр хүүхэд, хоёр том хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт эмчмлгээнд орсон ч биеийн байдал хүнд байна. Тухайн ослыг харсан гэрч “Машины дугуй нь хагарч буудсаны улмаас замаас гарч агаар дээр хэд хэдэн удаа эргэлдэн газар унасан” гэж мэдүүлжээ. Осол гарсан газар  Замын цагдаагийн алба үзлэг шинжилгээ хийж байна.
 
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ