Маргаашаас ихэнх нутгаар сэрүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-07-19 17:01:23
Увс /МОНЦАМЭ/. Нутгийн ихэнх хэсгээр хоёрдугаар арав хоногийн сүүлчээр бага зэрэг сэрүүсч, уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх нь ээ.
“Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан, Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан байх ба ялангуяа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр Увс нуур Тэс голын хөндийгөөр өдөртөө 33-38 градус, бусад нутгаар 27-32 градус хүрч халах төлөвтэй байна. Тэрчлэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ