ОХУ болон Японы Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-27 16:57:12
twitter.com/Nyamkanmk
ТОКИО. /TASS/. Японы Гадаад хэргийн сайд Таро Коно энэ сарын 31-нд Москва хотод айлчилж, хоёр улсын Гадаад хэрэг болон Батлан хамгаалахын сайд нарын “2+2” уулзалтад оролцоно гэж Японы Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Таро Коно ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзах ажээ. Удахгүй болох энэ уулзалтын үеэр талууд хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулах болон олон улсын тулгамдсан асуудлаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ ОХУ-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх ажээ.

Өмнө нь хоёр улсын “2+2” форматтай уулзалт 2013 оны 11 дүгээр сард Токио хотноо болж байсан боловч үүнээс хойш Украины хямрал болон ОХУ-ын эсрэг олон улсын хориг арга хэмжээнд Япон нэгдэх шийдвэр гаргасан зэргээс үүдэн хоёр улсын хэлэлцээр зогсонги байдалд ороод байсан юм. Харин 2016 оны 12 дугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Японд айлчлах үеэр шинэ уулзалт зохион байгуулах шийдвэрийг гаргаж, улмаар 2017 оны гуравдугаар сард Токио хотод талууд уулзсан байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ