АНУ-ын Сенатч: ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авах хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-30 11:59:22
twitter.com/Nyamkanmk
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Сенатч Линдси Грэм  “Fox News” хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ АНУ-аас ОХУ-д авсан хориг арга хэмжээ хэрэгцээгүй байна гэж мэдэгдээд, нэмж хориг арга хэмжээ авахыг уриалсан байна.

ОХУ-ын эсрэг нэмж хориг арга хэмжээ авахыг та дэмжиж байна уу? гэсэн асуултад тэрбээр, “100 хувь дэмжиж байна. "ОХУ-д илүү хатуу хориг арга хэмжээ авах чадамжийг Ерөнхийлөгч Д.Трампт өгмөөр байна. Украиныг зэвсгээр хангах, дипломатуудыг нь цөлөх зэргээр Трампын засаг захиргаа Обамагийнхаас илүү хатуу хориг арга хэмжээ авсан боловч эдгээр нь хангалтгүй байгаа юм. Оросууд одоо хэр нь манай сонгуульд хөндлөнгөөс оролцохыг хичээж байна” гэж хариулжээ.

Мөн тэрбээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй  уулзаж, 2018 онд сонгууль болох гэж байгаатай холбогдуулан гадны нөлөөллөөс хамгаалах зорилгоор АНУ-ын сонгуулийн дэд бүтцийг бэхжүүлэхийг даалгасан гэж хэлэв.

Үүний зэрэгцээ тэрбээр ОХУ-д шинээр хориг арга хэмжээ авах саналыг Конгресст өргөн барих төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.
 
Д.Нямтулга

 
Холбоотой мэдээ