Лам Б.Бүрнээд холбогдох хэргийг прокурор хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-30 13:41:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамцын нарийн бичгийн дарга, лам Б.Бүрнээд холбогдох эрүүгийн хэргийг хянасан Баянгол дүүргийн прокурор шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Б.Бүрнээ нь 2017 оны наймдугаар сард Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийн биед халдан зодож танхайрсан хэргээр хууль хяналтынханд шалгагдаж байсан. Тухайн үед З.Санждорж хамба Гандантэгчэнлин хийдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын тусгай хөтөлбөр авахаар очиход Б.Бүрнээ “Манайд хөтөлбөр байхгүй” хэмээн улмаар маргаж, З.Санждорж хамбын нүүрэн тус газар нь цохисон байдаг. Энэ хэрэгт шүүхээс урьдчилсан байдлаар хэлэлцүүлэг хийж яллагдагчаар татах шийдвэрийг гаргасан юм.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ