Филиппинд халдлагын улмаас 11 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МАНИЛА. /anadolu/. Филиппиний өмнөд нутгийн Басилан мужид өнөөдөр битүү бүхээгтэй ачааны машин дэлбэлэх халдлага болсны улмаас наад зах нь 11 хүн амиа алдаж, таван хүн хүнд шархадсан байна.
“Ламитан хотын Булантинг тосгон дахь Филиппиний цэргийн шалган нэвтрүүлэх цэгт битүү бүхээгтэй ачааны тэргийг зогсоож шалгасан. Учир нь уг машины жолооч сэжигтэй харагдсан бөгөөд түүнтэй хэл нэвтрэлцэх бэрхшээлтэй байсан. Улмаар цэргийн албан хаагчид жолоочийг байцааж, нэмэлт хүч дуудаж байх үеэр машин гэнэт дэлбэрсэн” гэж Ламитан хотын захирагч Родерик Фуригай мэдээлэв.
Уг халдлагын улмаас Филиппиний Засгийн газрын хүчний таван албан хаагч, цэргийн тойргийн командлагч, гурван эмэгтэй, нэг хүүхэд амиа алдсан байна. Үүний зэрэгцээ скаутын таван цэрэг хүнд шархаджээ.
Халдлагатай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд энэ нь "Лалын улс" бүлэглэлтэй холбоотой "Абу Саяяаф" бүлэглэлийн үйлдсэн хэрэг байж болзошгүй хэмээн албаны хүмүүс таамаглаж байна.
Басилан муж нь босогчдын бүлэглэлийн томоохон түшиц газруудын нэг бөгөөд 1991 оноос тус мужид дэлбэрэлт, хүн барьцаалах, аллага зэрэг хэрэг тасралтгүй гарч байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд тус мужид болсон мөргөлдөөний үеэр Малайз, Индонез, Йемен, Саудын Араб, Чечень зэрэг орны босогчид олноор амиа алдсан байна.

Д.Нямтулга