АНУ Мексик улстай залгаа хил дээрээ хана босгоод эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-08-01 09:16:55
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. “Бид улсынхаа хилийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангахыг хүсч байна. Хилийн аюулгүй байдлыг хангахад Шилжилт хөдөлгөөн, гаалийн алба болон хууль хамгаалах бусад байгууллагын ажилтнуудын оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Мексик улстай залгаа хил дээр хана босгох нь хил хязгаарын аюулгүй байдлыг найдвартай хангах ажлын нэг хэсэг бөгөөд уг ханыг бид хэсэгчлэн босгоод эхэлсэн” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд найрамдах намын хэсэг идэвхтэнтэй Флорида муж улсад уулзахдаа мэдэгдсэн байна.
 
“Энэхүү ханыг босгох ажилд зориулан бид 1,6 тэрбум ам.доллар гаргасан хэдий ч нэмэлт хөрөнгө зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ төсөлд зориулж нэмэлт хөрөнгө гаргуулахын тулд засаг захиргааны зүгээс эрс алхам хийхэд хүрч болзошгүй юм” гэж Америкийн төрийн тэргүүн тэмдэглэжээ.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ