“Спорт ба эмэгтэйчүүд” ээлжит сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-08 14:17:56

Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо “Спорт ба эмэгтэйчүүд” сэдэвт ээлжит сургалтыг 12 дугаар сарын 8-11-нд зохион байгуулж байна.

Энэ сургалтанд биеийн спортын салбарт ажиллаж байгаа эмэгтэй спортын мэргэжилтнүүд болон багш, дасгалжуулагч, удирдах ажилтнууд оролцож байгаа юм. Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны хурлын танхимд эхэлсэн энэ удаагийн сургалт "Манлайлал ба нөлөөлөл" сэдвийн дор болж байна. Гурван өдрийн турш тус сургалт, зөвлөгөөнөөр спортын салбарын удирдах ажилтнуудын манлайлал болон нөлөөллийн талаар туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ