БНХАУ, ОХУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-03 11:22:42
twitter.com/Nyamkanmk
СИНГАПУР. /Xinhua/. БНХАУ болон ОХУ хоёр стратегийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэхэд чиглэсэн хамтарсан хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдлээ.

Тэрбээр АСЕАН-ы гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хоёр талын уулзалт хийснийхээ дараа мэдэгдэл хийжээ.

БНХАУ болон ОХУ-ын төрийн тэргүүн нар Өмнөд Африкт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр шинэ бөгөөд чухал зөвшилцөлд хүрсэн гэдгийг Ван И онцлон тэмдэглээд, энэ зөвшилцөл нь хоёр улс аль аль талдаа стратегийн чухал түнш юм гэдгийг илтгэж байгаа юм гэж мэдэгдэв.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэл хийхдээ, энэ онд БНХАУ болон ОХУ-д хоёр улсын томоохон албан тушаалтнуудын харилцан айлчлалыг зохион байгуулахаар тохиролцоод байгааг онцлон тэмдэглээд, үүнтэй холбогдуулан эдгээр айлчлалыг амжилттай зохион байгуулж, хоёр улсын стратегийн яриа хэлцээг бэхжүүлэх болон олон улсын тулгамдсан асуудалд БНХАУ-тай хамтран ажиллах зорилготой байна гэж хэлэв.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ