Томуугийн идэвхжил нэмэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-12-08 14:53:16

Улсын хэмжээнд томуугийн идэвхжил нэмэгдэж байгааг ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний нэгжээс анхааруулж байна.

Улсын хэмжээнд нийт 174.499 хүн амбулаториор үйлчлүүлсний 9.875 буюу 5.7 хувь нь томуу, томуу төст өвчтэй хэмээн оношлогдсон байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар их байгаа юм. Мөн 10.000 хүн амд 36.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 2.7, өмнөх оны мөн үеэс 4.0 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Иймээс томуу, ханиаднаас сэргийлж дулаан хувцаслах, малгай ороолт хэрэглэж, даарч хөрөхгүй байх, өрөө тасалгаандаа цэвэр агаар оруулах, нойтон цэвэрлэгээ хийх, утаагүй, тамхигүй орчинд цэвэр агаарт явжбайх, дархлаа дэмжих, амин дэмээр баялаг илчлэг сайтай хоолхүнсийг сонгож хэрэглэх, гараа  савандан угаах, цэвэршүүлэх уусмалаар ам хоолойгоо зайлах, дархлаа сэргээх цэгэн массаж хийх, хөнгөн дасгал хөдөлгөөн хийх, онцын шаардлагагүй бол олон нийт газраар аль болох явахгүй байх, ханиаж найтаахдаа алчуур, сальфетикаар амаа дарах, шүлс цэрээ ил хаяхгүй байх, автобусанд, сургууль, ажил, гэрт чинь хажуугийн ойролцоох хүмүүс ханиаж байвал маска хийх, тайван байж, сайн унтаж амрахыг ХӨСҮТ-өөс хүүхэд, өсвөр үеийнхэн, нийт хүн амд зөвлөж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ