Швейцарт нисэх онгоц осолдож, олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙД | Нийгэм
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-06 08:56:19
twitter.com/Nyamkanmk
ЦЮРИХ. /ВВС/. Өнгөрсөн бямба гарагт Швейцарын зүүн нутгийн уулархаг бүсэд аялал жуулчлалын нисэх онгоц осолдож, 20 хүн амиа алдсан байна. Амиа алдсан 20 хүний 17 нь зорчигч, гурав нь нислэгийн багийн гишүүн байжээ.

Мөн тэдгээрийн 11 нь эрэгтэй, 9 нь эмэгтэй хүн байсан байна.

“JU-Air” агаарын тээврийн компанийн “JU-52 HB-HOT” нисэх онгоц нь Швейцарын өмнөд хилийн ойролцоох Локарно хотод хоёр өдрийн аялал хийгээд Цюрих руу буцах үедээ осолдсон байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд албаны хүмүүс ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.

“JU-Air” агаарын тээврийн компани ослын дараа мэдэгдэл хийж, ослын улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүлд мэдээ хүргэх арга хэмжээ авсан бөгөөд дахин мэдээлэл хийх хүртэл бүх нислэгээ цуцалсан байна.

“Онгоц сүйрсэн газрын нөхцөл байдлаас харахад нисэх онгоц урд хэсгээрээ маш хурдтай газарт унасан байна. Үүнээс үзвэл нисэх онгоц осолдохоосоо өмнө өөр нэг нисэх онгоц эсвэл цахилгааны утас гэх мэт зүйлтэй мөргөлдсөн байж болох юм” гэж Швейцарын Тээврийн аюулгүй байдлын мөрдөн шалгах зөвлөлийн гишүүн Даниэль Кнехт мэдэгдлээ.

Харин ослыг хажуугаас нь харсан гэрчийн мэдүүлснээр, нисэх онгоц урд зүгт 180 хэмийн эргэлт хийснийхээ дараа газар луу яг чулуу шиг унасан гэсэн байна.

Д.Нямтулга
Холбоотой мэдээ