АНУ-ын эсрэг хамтран тэмцэхийг Умард Солонгост уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕГЕРАН. /NHK/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт шахалттай тэмцэхийн тулд эв санааны нэгдлээ бэхжүүлэх хэрэгтэй гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани Умард Солонгост уриалжээ.
Тэрбээр өчигдөр Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хотой Тегеран хотод уулзсан байна.
АНУ-ын Засаг захиргааны сүүлийн үед хэрэгжүүлж байгаа бодлогоос харвал тус улсад итгэж, найдахын аргагүй байна гэж Ерөнхийлөгч Хасан Рухани Ри Ён Ход хэлсэн байна. Үүний хариуд Ри Ён Хо, БНАСАУ Ирантай харилцаагаа гүнзгийрүүлж, нэг талыг баримталсан зохисгүй үйл ажиллагаатай тэмцэх болно гэж мэдэгджээ.
Хасан Рухани болон Ри Ён Хо нарын уулзалт Дональд Трампын Засаг захиргаа Ираны цөмийн тухай гэрээнээс гарч, тус улсад дахин хориг арга авсны дараахан болж байгаагаараа онцлог юм.
Иран Умард Солонгос хоёр нь найрсаг харилцаатай орнууд бөгөөд Ираны Ерөнхийлөгч Умард Солонгостой харилцаагаа бэхжүүлэх замаар АНУ-ын стратегийг мохоох зорилготой байна гэж улс төрийн шинжээчид таамаглаж байна.

Д.Нямтулга