Индонезын ерөнхийлөгч 2019 оны ерөнхийлөгчийн сонгуульд ахин нэр дэвшинэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-08-09 16:13:07
ЖАКАРТА. /Ройтерс/. Индонезын ерөнхийлөгч Жоко Видодо ирэх 2019 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр албан ёсоор бүртгүүлнэ гэж тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд пүрэв гарагт мэдээлэв.

“Маргааш өглөө би дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэйгээ хамт сонгуулийн хороонд бүртгүүлнэ” гэж Ж.Видодо мэдэгдсэн байна. Тэрбээр хамт бүртгүүлэх нэр дэвшигчийнхээ нэрийг дурдаагүй аж.

Индонез нь ардчиллыг хөгжүүлж буй дэлхийн гурав дахь том улс бөгөөд хамгийн олон лалын шашинтантай орон юм. Тус улсад ирэх оны дөрөвдүгээр сард сонгууль болох бөгөөд ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч нарын бүртгэл маргааш буюу баасан гарагт дуусах юм байна.

Э.Хулан
 
Холбоотой мэдээ