Эрчим хүчийг дагаад үйлдвэрлэл хөгжиж байна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 16:35:25

Завханы Их-уул сумд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид сүүлийн үед эрс нэмэгджээ. 

Тус сум байнгын эрчим хүчтэй Завханы цөөхөн сумдын нэг юм. Өнөөдрийн байдлаар сүү, цагаан идээ боловсруулах, талх нарийн боов, мод, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхлэгч 80 гаруй иргэн байна.  Тус сумын орон нутгийн татварын орлого жилд дунджаар 180000,0 мянган төгрөг төвлөрч, төсвийн санхүүгийн дэмжлэгээр сумын дүнгээр 1723152,0 мянган төгрөг авдаг байна.

Харин сум хөгжүүлэх санд сүүлийн гурван жилд 225000,0 мянган төгрөгийн санхүүжилт авч, зээлийн эргэн төлөлт 87827,3 мянган төгрөг, хүү 6021,8 мянган төргөг  төвлөрч 89 иргэн, аж ахуйн нэгжид 306300,0 мянган төгрөгийн зээл олгогджээ.

Б.Мягмарсүрэн
 

Холбоотой мэдээ