Хуучны зургаан байрыг засварлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-08-10 10:51:41
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн хуучин байрнуудын засварын ажлыг улирагч оноос хийж эхлүүлсэн. Энэ жил 13, 14, 20, 21, 22, 26 дугаар байруудыг засварлаж, барилгын насжилтыг уртасгаж, хотынхоо өнгө үзэмжийг сайжрууллаа.
Засварын ажлын хүрээнд барилгын гадна фасад, дээвэр, орц, орцны хаалга зэргийг шинэчилсэн байна. 13 дугаар байрны засварыг 135.6 сая төгрөгөөр, 14 дүгээр байрны засварыг 131.7 сая төгрөгөөр, 20 дугаар байрыг 57.9 сая төгрөгөөр, 21 дүгээр байрыг 61.0 сая төгрөгөөр, 22 дугаар байрыг 59.8 сая төгрөгөөр, 26 дугаар байрыг 69.8 сая төгрөгөөр тус тус засварлажээ.
1990 оноос өмнө баригдсан дээрх барилгууд дээврээсээ хурын ус нэвчдэг, дулаан алддаг, орц, шат зэрэг нь хэт хуучирсан, зарим орц нь хаалгагүй болсон байжээ.
Сонирхуулахад, Улирагч онд ёотон цагааны долоон байр, 12, 17 дугаар байрны гадна фасад, дээвэр, орц, шат, хаалга зэрэгт иж бүрэн засвар хийсэн бол ирэх онд зарим хуучны байруудыг засварлах юм байна.
                                                                                                           Б.Мөнхзул
Холбоотой мэдээ