Спортын мастер Н.Ганзоригийн нэрэмжит болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 17:29:32

Боловсролын болон Биеийн тамирын тэргүүний ажилтан, Спортын мастер Н.Ганзоригийн нэрэмжит сургуулийн аварга шалгаруулах эцэг эхчүүдийн гар бөмбөгийн тэмцээн Өмнөговь Даланзадгад хотын II сургууль эхэллээ.

Тэмцээн нь 12 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энд сургуулийн эцэг эхчүүд, сурагчид, багш нар ихээхэн ач холбогдол өгч, жил бүр зохион байгуулалтын өндөр түвшинд хийдэг нь эцэг эх, хүүхэд, багшийн гурвалсан холбоог сайжруулах гол үйл ажиллагаа нь болохоор тэр юм.

Энэ удаагийн эцэг эхчүүдийн сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд 18 багийн 150 орчим эцэг эхчүүд оролцож байгаа бөгөөд хөгжөөн дэмжигчээр 100 гаруй эцэг эхийн төлөөлөл хамрагдаж байна. Тэмцээн маргааш өндөрлөнө.

    Өмнөговь  аймаг  С.Сумьяа

 

Холбоотой мэдээ