Сураггүй болсон охиныг зургаа дахь өдрөө хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-08-13 15:33:14
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товог-Уул” гэдэг газар зусч байсан иргэн Б-ийн охин 13 настай М малдаа яваад сураггүй болсон бөгөөд түүнийг Онцгой байдлын газрын албан хаагчид, Цагдаагийн алба хаагчид  болон нутгийн иргэд  6 дахь өдрөө хайж байна. Тэрээр энэ сарын 7-ы өглөө явганаар малдаа яваад сураггүй болжээ.
Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 8 алба хаагч, орон нутгийн 31 хүн, ар гэрийн 15 хүн нийт 61 хүн, 4 автомашин, 2 мотоцикльтойгоор Хулстайн нуур, Түрүүний нуур, Түрүүн шугуй гэдэг газруудаар 90 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.

Б.Гантуяа
Холбоотой мэдээ