Олимпын аварга О.Ривз гурван дээд амжилт тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ФЁРДЕ, 2025 оны аравдугаар сарын 9 /IWF/. АНУ-ын тамирчин, Олимпын аварга Оливиа Лин Ривз хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ эмэгтэйчүүдийн 77 кг-ын жинд гурван алтан медаль хүртэж, дэлхийн гурван дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
2024 оны Парисын Олимпын 71 кг-ын жинд түрүүлсэн 22 настай О.Ривз
30 оролцогчийн дундаас хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж, огцом өргөлтөөр 123
кг-ыг өргөснөөр дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна. Улмаар түлхэлттэй өргөлтөөр
155 кг-ыг, нийлбэр дүнгээр 278 кг-ыг өргөснөөр аль алинаар нь дээд амжилтыг
эвджээ.
Харин Египетийн тамирчин Сара Мухаммед Ахмед огцом
өргөлтөөр 112 кг, түлхэлттэй өргөлтөөр 140 кг буюу нийт 252 кг-ыг өргөснөөр
гурван мөнгөн медалийн болзол хангасан байна. Колумбийн тамирчин Мари Санчес огцом өргөлтөөр 112 кг, нийт 248 кг-ыг өргөж, хоёр хүрэл медаль хүртжээ. Харин
АНУ-ын Марта Анн Рожерс түлхэлттэй өргөлтөөр 140 кг-ыг өргөснөөр гуравдугаар
байр эзэлсэн байна.
Дүрвэгсдийн багийг төлөөлж буй 20 настай Йекта Жамали
108-130-238 кг-ын амжилтаар огцом өргөлтөөр тавд, нийлбэр дүнгээр наймдугаар байрт тус тус шалгарчээ. Пүрэв гарагт эмэгтэйчүүдийн 86 кг, эрэгтэйчүүдийн 94 кг-ын
жингийн тэмцээнүүд болох бөгөөд Норвегийн тамирчин, Олимпын аварга Солфрид
Коанда эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөх төлөвтэй байна.
Норвегийн Фёрде
хотноо зохион байгуулж буй Олон улсын хүндийн өргөлтийн холбооны /IWF/ ДАШТ-д дэлхийн 87 улс орон, бүс
нутгийн 477 тамирчин оролцож байгаа ажээ. Тэмцээн энэ сарын 2-11-ний өдрүүдэд
үргэлжилнэ.