Өмнөд Солонгост “BMW”-гийн зарим машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-15 15:43:47
twitter.com/Nyamkanmk
СӨҮЛ. /ВВС/. “BMW” компанийн автомашин шатсантай холбогдуулан тус компанийн 20 мянга гаруй машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй хориг арга хэмжээ авна гэж Өмнөд Солонгосын Засгийн газар мэдэгдлээ.

Аюулгүй байдлын шалгалт хийлгэхээр “BMW” компани руу буцаагаагүй машинуудад энэ хориг үйлчлэх ажээ.

Энэ онд тус компанийн 30 гаруй машины мотор шатсан хэрэг гарсны дийлэнх хувийг “520d” загварын суудлын машин эзэлж байна.

“BMW” компани уг асуудалтай холбогдуулан Их Британиас хэдэн мянган машинаа эргүүлэн татаад байгаа ажээ.

“Аюулгүй байдлын шалгалтад хамрагдаагүй “BMW”-гийн автомашинуудыг шалгалтад оруулах эсвэл хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахыг хотын албаны хүмүүст даалгасан. Энэ даалгавар удахгүй хэрэгжиж эхлэх бөгөөд ийм төрлийн автомашинтай иргэдэд тун удахгүй мэдүүлэг очих болно” гэж БНСУ-ын Зам тээврийн сайд Ким Хюн-Ме мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга

 
Холбоотой мэдээ