УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-17 15:47:16
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өөрийн сонгогдсон тойрог болох Говь-Алтай аймагт ажиллаж Алтай хотод баригдаж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцаж байна. 
 
Тэрээр тус аймгийн удирдлагуудын хамт аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, тус эмнэлгийн тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэв. Тодруулбал, дотрын тасагт 50 ор, амьсгалын аппаратны иж бүрдэл, хүүхдийн тасагт нярайн шарлагын аппарат хоёр ширхэгийг олгохоо илэрхийллээ. 


Түүнчлэн Говь-Алтай аймгийн төвд баригдаж буй томоохон бүтээн байгуулалтын ажлууд болох 50 ортой төрөх эмнэлэг, 960 суудалтай Ерөнхий боловсролын сургууль, АШУҮИС-ийн лицей сургуулиудын барилгын ажлын явцтай танилцав. Эдгээр барилгуудын гүйцэтгэл одоогоор 80-90 хувьтай явагдаж буй бөгөөд энэ оны 10 дугаар сард ашиглалтад орох юм.  
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ