Оюутан цэргүүд тангараг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-08-20 09:52:13
Ховд/МОНЦАМЭ/ Энэ оны "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсан дайчдын цэргийн тангараг өргөх ёслолыг Ховд аймгийн ЗДТГ-ын цэргийн штаб, аймгийн ЗДТГ, Зэвсэгт хүчний 123-р анги хамтран Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Ард Аюушийн талбайд энэ сарын 17-нд зохион байгууллаа.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2014 оны хамтарсан тушаалын дагуу “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн билээ.
Оюутан цэрэг хөтөлбөр нь Баруун бүс нутагт 2016 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ жилийн “Оюутан цэрэг”-2018 хөтөлбөрт Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн 6 их дээд сургуулийн нийт 150 оюутан хамрагдлаа. 2018 оны “Оюутан цэрэг” сургалтыг 06 дугаар сарын 18-ний өдрөөс 08 дугаар сарын 17-ний өдөр хүртэлх хугацаанд Ховд аймагт зохион байгуулсан юм. 
"Оюутан цэрэг" хөтөлбөрийг баруун бүс нутагт хэрэгжүүлж эхэлснээс хойш баруун таван аймгийн их дээд сургуулийн нийт 450 оюутан тус хөтөлбөрт хамрагджээ.
А.Бямбасүрэн

 
Холбоотой мэдээ