Шинэ аварга Н.Батсуурийн цолны наадамд Улсын заан Н.Жаргалбаяр түрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Үндэсний их баяр наадмаар 9 даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн Н.Батсуурийн цолны мялаалга наадам өчигдөр буюу 8-р сарын 19-нд Увс аймгийн Улаангом хотод боллоо.
Наадамд улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Бөхийн "Увс нуур" гал-ын бөх Монгол Улсын саруул сайжрах заан Н.Жаргалбаяр түрүүлж. Увс аймгийн Давст сумын харьяат Монгол Улсын үлэмж бадрах арслан П.Бүрэнтөгс үзүүрлэсэн байна. Их шөвөгт Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших, Тэс сумын харьяат улсын харцага Т.Баасанхүү нар шалгарч нутгийн олноо баясгасан байна.
Увс аймаг ийнхүү Дархан аварга Х.Баянмөнх, Улсын аварга С.Мөнхбат, О.Балжинням, Н.Батсуурь нарын дөрвөн аваргатай болсон байна.

Ж.Батсайхан