Уламжлалт анагаах ухааны эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-21 19:44:02
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Энх-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвд Уламжлалт анагаах ухааны эмч нар  өнөөдрөөс гурван хоногийн хугацаанд ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж эхэллээ. 
Наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд хийгдэх энэхүү үзлэгээр үе мөчний тулай /тулай хэрх/, элэгний хурц архаг үрэвсэл, хатуурал, ходоод гэдэсний үрэвсэл шарх, ясанд мөгөөрс ургах, нурууны үений гэмтэл, цөсний чулуужил, шулуун гэдэсний өвчин, цусны өвчин, арьс харшлын өвчин, хатиг, могой яр, шамбарам, эмэгтэйн үл жирэмслэлт, хөхний өвчин, бөөр давсагны хурц архаг үрэвсэл зэрэг өвчнийг уламжлалт анагаах ухааны эрдмээр оношилж, Монгол төвд тангаар эмчлэх ажээ.
Энэхүү үзлэгээр иргэний харьяалал харгалзахгүй ба үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэртэйгээ ирэхийг “Энх-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвөөс олон нийтэд мэдээлэв.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ