Дулааны станцын байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-22 11:32:24
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Алтай хотод баригдах дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн судалгаа хийх багийн бүрэлдэхүүн тус аймагт ажиллаж байна. 
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм албаны бусад хүмүүсийн хамт хүлээн авч, орон нутгийнхаа дулааны шугам сүлжээний өнөөгийн нөхцөл байдал, Алтай хотод баригдах дулааны станцsн талаар санал бодлоо солилцов. Алтай хотод дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн судалгаа хийх багийнхан наймдугаар сарын 23-ны өдөр хүртэл тус аймагт ажиллах ажээ.
Монгол Улсын Засгийн газраас 10 аймагт дулааны цахилгаан станц барих бөгөөд үүний нэг нь Говь-Алтай аймаг юм. Алтай хотод дулааны цахилгаан станц баригдсанаар иргэдийн орон сууцанд ая тухтай ажиллаж амьдрах ихээхэн ач холбогдолтой юм.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ