Шашны байгууллага дотооддоо шинэчлэл хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 10:59:54

Монголын мусульмааны нийгэмлэгийн ээлжит хуралдайг удахгүй хуралдуулах тухай тус байгууллагын гүйцэтгэх захирал Х.Батырбек мэдэгдлээ.

Саяхан тус нийгэмлэг болон аймгийн төв мешидийн тэргүүн имаам М.Өсерхан, Х.Өнерхан нарын хүмүүс албан ажлаасаа өөрчлөгдөн тэдний үүргийг Н.Саулетхан, Х.Есентай, Хуанган нарын хүмүүс гүйцэтгэж байгаагийн учрыг лавлахад Х.Батырбек хажы Өсерхан, Өнерхан нар өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдлөө, тэдэнд боломжийн ажил өгнө гэсэн хариу өгөв.

Тус аймагт шашны байгууллагууд гадаадын хүмүүнлэгийн байгууллагуудаас олгодог курбааны мал, өглөг барьц зэргийг будилаантуулдаг гэсэн шүүмжлэл байдаг. Мөн ислаам шашны Кураан ариун судраар талийгаачийн хойтохыг уншихад үнэ ханш үл тогтоодог хатуу журамтай атлаа тус аймгийн имаам, молда нар 20 мянган төгрөг зэрэг үнэ тариф тогтоочихсон нь ямар учиртай юм бэ гэсэн асуултанд тэрбээр «Энэ мэтийн зөрчил дутагдал байгаа нь үнэн л юм бол бид тийм илрэлтэй хатуу тэмцэнэ» гэсэн хариулт өглөө.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ