Камер байрлуулснаар гэмт хэрэг буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 11:05:51

Булган аймгийн томоохон гол гүүрэн дээр камер тавигдаад нэг жилийг үдэж байна. Энэ хугацаанд гэмт хэргийн тоо буурсан байна.

Хутаг-Өндөр сумын “Гурт”-ын гүүр, Баян-агт сумын “Хануй” голын гүүр, Хялганат тосгоны “Сэлэнгэ мөрөн”-ний гүүр, Орхон сумын “Орхон” голын гүүрэн гарцуудын камерын хяналтаар 2015 онд 1 гэмт хэрэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний 180 зөрчил, хэв журын 23 зөрчил, хууль бус ан хийсэн 2 зөрчил, хууль бус мод тээвэрлэсэн 19 зөрчил тус тус илрүүлэн шалгаж шийдвэрлэсэн нь өнгөрсөн оныхоос гэмт хэргийн тоо буурчээ.  Мөн Аймгийн төвийн камерын хяналтаар 2015 онд хулгайн 14 гэмт хэрэг, дээрмийн 1 гэмт хэрэг, 1036 захиргааны зөрчил илрүүлэн шалгаж шийдвэрлэн, иргэдээс гаргасан хүсэлтийг хүлээн авч, камерын бичлэгийг шүүж эргэн хариу өгсөн бөгөөд камерын үйл ажиллагааг 27 байгууллагын 405 хүнд үзүүлж сурталчилсан байна.  Харин камерын инженер нь 2015 онд камерын эвдрэл давхардсан тоогоор 112-ыг, компьютерын эвдрэл 24-ыг засч, компьютерт программ суулгах, дотоод сүлжээнд холбох зэрэг 41 үйлчилгээ хийжээ.

Мөн цаашид Булган аймгийн Баян-Агт сумын Хануй голын гүүр, Хутаг-Өндөр сумын Сэлэнгэ мөрний Гуртын гүүр, Хангал сум дахь Хялганат тосгоны Сэлэнгэ голын гүүр, Орхон сумын Орхон голын гүүрэн гарцанд байрлах теле хяналтын камеруудыг хүйтний улиралд хэвийн ажиллана.

П.Батням

Холбоотой мэдээ