БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Монголын Шадар сайдтай уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-23 11:52:17
twitter.com/Nyamkanmk
ЧУНЧИН. /Xinhua/. Хятадын Чунчин хотод пүрэв гарагаас бямба гарагийн хооронд болох "Ухаалаг Хятад үзэсгэлэн"-д оролцохоор ирсэн гадаадын төлөөлөгчидтэй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хань Жөн уулзсан байна.

Тэрбээр Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзах үеэрээ, БНХАУ болон Монголын ард иргэдийн үндсэн ашиг сонирхолд нийцүүлэн хоёр улс бүх талын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа билээ гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр БНХАУ нь Монголтой явуулж буй харилцааг гадаад бодлогынхоо чухал нэгэн хэсэг гэж үздэг бөгөөд энэ бодлогодоо нөхөрсөг, чин сэтгэлийн, харилцан ашигтай байх зарчмыг баримталдаг гэж мэдэгдсэн байна.

Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиох юм.

Хань Жөн цааш хэлэхдээ, өндөр түвшний харилцан айлчлалыг нэмэгдүүлж, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж хоёр улсын Төрийн тэргүүн нар тохиролцсоныг БНХАУ ажил хэрэг болгоно гэжээ.

Харин Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ, “Нэг хятад” бодлогыг Монгол улс дэмждэг болохыг дурдаад, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг Монголын “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөртэй илүү уялдаа холбоотой болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ