Малайзын Жохор мужийн султан Монголд айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-28 11:22:49
twitter.com/Nyamkanmk
КУАЛА ЛУМПУР. /AKIPRESS/. Малайзын Жохор мужийн султан Ибрагим Альмархум Султан Искандар Монголд айлчилж байна.

Тэрбээр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Жохор муж болон Монгол Улс хоорондын харилцааг өргөжүүлэхийн зэрэгцээ харилцан хөрөнгө оруулалт хийх нөхцөл бололцоог эрэлхийлэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сингапурт суугаа Монголын Элчин сайд Төмөрийн Лхагвадоржоор дамжуулан түүнд урилга илгээсэн байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ