Ойрын өдрүүдэд Говь-Алтайн нутгаар хур тунадас орж, сэрүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-29 13:14:22
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Энэ сарын сүүлч болон есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн нутгаар тодруулбал, наймдугаар сарын 29-ний өдөр зарим газраар, 30,31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хэсгээр бороо Алтайн уулсаар хур тунадас орно хэмээн Говь-Алтай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.
Тухайн өдрүүдэд салхи Алтайн уулсаар 14-16м/с хүрч ширүүсэх ба наймдугаар сарын 31, есдүгээр сарын 1-ний өдрүүдэд  нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх ажээ. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ