Тариалан болон атаршсан газрын төлөв байдлыг баталгаажуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-29 18:12:35
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн "Тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа"-ны ажил улсын төсвийн хөрөнгөөр хийж байна. 
Энэхүү ажлыг “Тост элс” ХХК тус аймгийн 18 сумын нийт 49 цэгээс хээрийн судалгааны үед хөрсний дээжлэлт авч мониторингийн цэгийг байгуулсан байна. Нийт цэгийн 32 хувьд буюу 16 цэгт захиалагчийн хяналтыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн удирдамжийн дагуу байгууллагын холбогдох мэргэжилтнүүд 1450 км газар явж гүйцэтгэжээ. Үүнд: Дэлгэр сумын 2 цэг, Тайшир сумын 1 цэг, Жаргалан сумын 1 цэг, Баян-Уул сумын 2 цэг, Дарив сумын 1 цэг, Тонхил сумын 2 цэг, Бугат сумын 1 цэг, Төгрөг сумын 3 цэг, Шарга сумын 2 цэг, Есөнбулаг сумын 1 цэг байгаа хэмээн Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээлэв. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ