Хятадын төрийн 4 албан хаагчийг авлигын хэргээр шалгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-09 15:46:01

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Шэньси мужид төрийн алба хашиж байсан дөрвөн хүнийг авлига авсан хэргээр шалгаж байна гэж БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар мэдэгдэв.

БНХАУ-ын Коммунист намын мужийн хорооны гишүүн асан, тус хорооны дэг журам хянан шалгах хэсгийн дарга Лю Сяндун болон тус мужийн олон нийтийн аюулгүй байдлын товчооны харьяа Замын хөдөлгөөний удирдлагын товчооны дарга, намын дарга асан Инь Сипинь нар шалгагдаж байгаа хүмүүсийн тоонд оржээ.

Тайюань хотын олон нийтийн аюулгүй байдлын товчооны дарга асан Лю Суйжи болон Сянъюань тойргийн намын дарга асан Тень Жымин нарыг мөн баривчлан шалгаж байна.

Дээр дурдсан хүмүүсийг баривчилж, шалгахыг Шэньси мужийн прокуроруудад үүрэг болгосон гэж Ардын дээд прокурорын газар мэдэгдэлдээ дурджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ