Цагаанчулуут сум шинэ сургуультай болно

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 16:22:09

Завхан аймгийн Цагаанчулуут сумын 320 хүүхдийн хичээлийн шинэ байрны барилгын ажил дуусаагүй байна.

Тус сум нь 160 хүүхдийн сургуультай, 75 хүүхдийн  дотуур байртай. Өнгөрсөн 2014 оноос баригдаж эхэлсэн сургуулийн барилга нь нэг тэрбум 800,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй баригдаж буй юм. Өнөөдрийн байдлаар барилгын ажлын 70 гаруй хувьтай баригдаж санхүүжилт орж ирээгүйгээс барилгын ажил түр зогсоод байна. Барилгын ажлыг Завхан аймгийн барилгын Зуурмаг ХХК гүйцэтгэж байна.

Барилга дээр компаний ажилчдаас гадна орон  нутгаас 20 гаруй иргэнийг ажлын байраар ханган ажиллуулж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ