Оюутнууд өрх толгойлсон эмэгтэйд хашаа барьж өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛМУИС-ШУС-НУС Нийгмийн ажлын 3 дугаар дамжааны оюутнууд “Нийгмийн ажлын менежмент” хичээлийн хүрээнд Социологи-Нийгмийн ажлын тэнхимийн багш Г.Түмэннастаар удирдуулан “Аюулгүй амьдрал” төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Энэхүү төслөөр СХД-ийн 25 дугаар хороо, Зүүн салаанд байрлах өрх толгойлсон, 2 хүүхэдтэй эмэгтэйг хашаатай болгов.
Оюутнууд хашаа барих төсвөө бүрдүүлэхдээ “Гадаадад сурцгаая” лекц зохион байгуулан, хамтлаг дуучдын постер зарж, хандив цуглуулах ажлыг тус тус зохион байгуулжээ.
Ж.Болор