Япон улсын Соробанийн холбооны ерөнхийлөгч Дарханд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-09-16 13:45:45
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан энэ сарын 3-ны өдөр Япон улсын Соробанийн холбооны ерөнхийлөгч Ишидо академийн тэргүүн Ишидо Кеничи Дархан хотноо айлчиллаа.

Тэрээр  аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзаж холбооныхоо талаар танилцуулан цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа. Уулзалтын үеэр соробан сампингийн хичээл зааж байгаа хоёр багшийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр хангах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Дархан хотод ажиллаж амьдарч байгаа багш нарыг ая тухтай орчин амьдрах, ажиллах нөхцлийг анхааран боломжит байдлаар дэмжин ажиллахаа аймгийн Засаг дарга илэрхийлэв.

Гурван жилийн өмнөөс эхлэн манай аймагт Япон улсын Соробанийн холбоо байгуулагджээ. Тус холбоо нь хүүхэд багачуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх үүднээс "Оюуны Ирээдүй" цогцолбор сургуулийн байранд Соробанийн хичээлийг зааж сурагчдын мэдлэг боловсролыг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлсээр ирсэн аж. Соробанийн хичээлийг хоёр багш заадаг аж. Харин соробан сампингийн сургалтын төв 2-3 байдаг юм. Тэдгээр төвүүдийг Монгол багш нар хичээллүүлдэг ажээ.
Мөн хоёр жилийн өмнөөс эхлэн аялал жуулчлалыг хөгжүүлж Монгол Улсаа төдийгүй Дархан хотынхоо байгалийн үзэсгэлэнт сайхан газрыг Япон улсын иргэдэд танилцуулж эхэлсэн байна. 
 
Л.Отгонбаатар
 

Холбоотой мэдээ