Баасан гарагийг урьдчилан сэргийлэх үзлэгийн өдөр болгожээ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 19:58:10

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг долоо хоног бүрийн тав дахь өдрийг урьдчилан сэргийлэх үзлэгийн өдөр  болгон албан байгууллагуудыг үзлэгт хамруулдаг  болжээ.

Үүний дүнд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хуваарийн дагуу хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт орж хэвшсэн байна. Мөн өрх сумдын эрүүл мэндийн төвүүд Нэгдсэн эмнэлэгтэй хамтран хөх, умайн хүзүүний хавдрын урьдал өвчнийг илрүүлэх, зорилтот бүлгийнхнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж  холбогдох байгууллагуудад мэдээллийг өгч ажиллаж байна.  Урьдчлан сэргийлэх үзлэгт хамрагдсанаараа хавдар болон бусад өвчнийг эрт үед нь илрүүлэх боломжтой юм. Өнөөдрийн байдлаар Улиастай сумын 54 байгууллага үзлэгт хамрагдаад байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ