Таван сумын сургуульд 4 сая төгрөгийн батламж олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-06 16:25:36
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн боловсролын салбарт хэрэгжиж буй “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэмандал, Чулуут, Хангай, Булган, Эрдэнэбулган сумын 3, 4-р сургууль гээд нийт зургаан сургуулийн “Багш хөгжлийн танхим”-д тус бүр 4,0 сая төгрөгийн техник тоног төхөөрөмжийн батламж олгохоор боллоо.

Энэхүү мөнгөөр дээрх сургуулиудад компьютер, хэвлэгч, скайнер, хувилагч гэх мэтчилэн багш нарт шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг авах бөгөөд 9 сарын 20-ний үеэр хүлээлгэн өгөх юм байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ