Трамп: Би шүүмжлэлд өртсөн ч сонгуулийг орхихгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-10 10:12:23

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын хийсэн лалын шашинтнуудтай холбоотой мэдэгдэл ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа хэдий ч тэрбээр 2016 оны сонгуулийг орхихгүй гэдгээ мэдэгджээ.

Юу ч болж байсан би сонгуульд өрсөлдөх болно гэж Трамп “Washington Post” сонинд мэдэгдсэн байна.

Лалын шашинтай хүмүүсийг АНУ-д оруулахгүй байх хэрэгтэй гэж тэрбээр мэдэгдсэний дараа АНУ-ын Цагаан ордноос, Трамп ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй гэж мэдэгджээ.

Калифорни муж улсад болсон халдлагын дараа хийсэн түүний мэдэгдэл дэлхий дахины дургүйцлийг хүргэсэн билээ.

Энэ сард Израильд айлчлахаа Трамп мэдэгдсэний дараахан тус улсын Ерөнхий сайд Бенямин Нетаньяху, “Израиль бүх шашин шүтлэгийг хүндэтгэдэг” гэж мэдэгдэн Трампын мэдэгдлийг эсэргүүцсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ